Бага байхдаа үзэж байсан болохоор ч тэр юмуу 1990-2000 оны кинонууд "миний фавирот мови листийн" ихэнхийг эзэлдэг. Нөгөө талаар үеийн кинонууд элдэв супер баатрууд, компьютер график, уран зөгнөл фантизи, суперфишиал зүйлүүдээс илүүтэйгээр хүний харилцаа, мөн чанарыг илүү харуулсан юм шиг, Эрэлхэг зоригт, Чонотой бүжиглэгч, Сүнс, Сүүлчийн Мохикан, Ногоон Гэрэл, Шавшанкаас оргосон нь, Хөөрхөн хүүхэн, Төгөлдөр хуурч гээл.
Энэ дундаас миний сэтгэлд хамгийн гүн үлдсэн Жижигхэн Эмэгтэйчүүд буюу Little Women. Энэ киног анх бага, дунд ангидаа үзсэн шиг санаж байна. Дараа харахнээ 1994 онд анх Холливүүдэд нээлтээ хийж, алдарт Сузан Сарандон ээж Марме Марчийн дүрд, Винона Райдер нь гол дүр болох Жо Марчийн дүрд, хүн аалз киногоороо олонд танигдсан Кирстан Данст хамгийн бага дүү Эймигийн дүрд арван хоёр насандаа тоглож, домогт батмэн Кристиан Бэйл нь хөрш айлын хүү, Жогийн хамгийн дотно анд Лоригийн дүрд мөн л бага залуу насандаа тоглосон байх юм. Кино нь үндсэндээ Америкийн иргэний дайны болон дайны дараа үеийн ядуу, хомс үед Марчийн гэр бүлийнхэн болох өрх толгойлон үлдсэн ээж болон эгч дүү дөрвийн бага наснаас эхлэн залуу эмэгтэйчүүд болох хүртэлх амьдрал замнал, гэр бүлийн нандин харилцаа, эгч дүүсийн хайрын тухай маш үзэсгэлэнтэйгээр гаргаж чадсан байдаг.
Киноны эхлэл хэсэгт Марчийн эгч дүүс ээжийн хамтаар дахин нэг зул сарын баярыг аавгүйгээр, аливаа зүйлээр дутмаг угтан авч буйгаар гардаг бөгөөд
"My sisters and I remember that winter as a coldest of our childhood. A temporary poverty had settled on our family some year before. The war had made fuel and lamp oil scarce. But the necessity is indeed a mother of invention. Somehow in that dark time, our family, the March family seemed to created its own light" хэмээн гол дүр Жо Марчийн хүүрнэлээр эхэлнэ.
(Миний эгч дүүс болон миний бие тэр өвлийг бага насны маань хамгийн хүйтэн өвөл байснаар санаж байна. Түр зуурын ядуу байдал манай гэр бүлийг хэдэн жилийн өмнөөс бүрхэн авсан юм. Дайны улмаас түлш, дэнлүүний тос хүртэл хомс болсон байлаа. Гэсэн ч шаардлага нь үнэхээр бүтээлийн эх ундарга юм. Энэ харанхуй цаг үед яаж ийгээд бидний гэр бүл, Марчийн гэр бүл өөрийн гэсэн гэрлээ асаасан шиг байлаа).
Энэ нь яагаад ч 1990-ээд онд юм хомс, амьдрал хэцүү байсан үеийн монголчуудын нийтлэг амьдрал, тэр тундаа миний өсөж төрсөн олон эгч дүүстэй гэр бүл, баяр ёслолыг хоол хүнсний материал ховор хомс ч ээж, эгч нар минь тортны крем, салатны майонезоо хүртэл гараараа хийж, юмхынг юм болгон дүү нар, хүүхдүүдээ баярлуулдаг байсныг санагдуулна.

- "Мэдээж нагац Марч надаас Эймиг илүүд үзнэ. Би хөөрхөн биш, үргэлж буруу зүйлсийг хэлдэг, бас хамгийн төгс гэрлэх саналыг хүртэл цонхоор гаргаж хаядаг хүн. Би нэг л болдоггүй, түүнийгээ ч мэддэг. Бас өөрчлөгдөхийг хүсдэг, гэхдээ би чадахгүй нь. Би хаана ч таарч зохицохгүй, энэ гэрт байж ч тэсэхгүй нь. Уучлаарай ээжээ гэхдээ л би энд үлдэж чадахгүй нь" гэж уйлан хэлэхэд ээж нь хариуд:
- Охин минь, Чамд маш олон гайхалтай авьяасуудыг заяасан. Хэрхэн чи энгийн амьдралаар амьдрах билээ? Чи одоо гэрээсээ гарч өөрийн авьяасдаа тохирсон сайн замыг олоход бэлэн болжээ. Яв охин минь, Эрх Чөлөөгөө тунхагла! гэж хэлнэ.
Энэхүү урмын үгийг сонссон Жо Нью Иорк хотод очиж зохиолч болох замаа эхлүүлэх ба ээжийнхээ танил эмэгтэйн олон хүн холхисон буудалд зохиолоо бичин амьдрах болно. Тэнд Жо өөрөөсөө нилээн ахимаг насны, даруу төлөв Герман профессор Фредриктэй учирч романтик харилцааг үүсгэнэ. Энэ хугацаанд Жо Фредрикийн хүрээний найзууд, редакторуудтай танилцаж, зохиолоо танилцуулахаар болох бөгөөд редакцид явуулахаас өмнө профессор Фредрик нь Жод зохиолын тухай өөрийн хувийн бодолоо хэлж, амьдралаас, зүрхнээсээ бичихийг зөвлөснөөр тэдний хоорондын харилцаа муудна. Энэ үед Жод дүү Бетийн бие эрс муудсан тухай захидал гэрээс нь ирснээр Жо Нью Иоркийг яаралтай орхин явна.
Хэдэн жилийн өмнө Герман гэр бүлд хүнс хүргэхээр очоод улаан бурхан өвчин тусаж, бие үүрд доройтсон сайхан сэтгэлт Бетийн бие Жог гэртээ ирэхэд маш их муудсан байлаа. Бет болон Жо хоёр бусдаасаа илүү ойр дотно холбоотой бөгөөд Бет Жог ирэхийг л хүлээж байсан мэт түүнийг ирснээс удалгүй тэнгэрт халина. Хайрт дүүгээ алдсан Жогийн сэтгэл зүрх ихээр шаналж, түүний эд зүйлсийг хураан янзалж байхдаа дээврийн өрөөнд хураасан хүүхэд насны эд зүйлс, Театрын холбоо, жүжиг тавиж тоглож байсан үеийн ханы цаас, захиануудаа олно. Энэ нь түүнд бага насных нь гэгээн дурсамжуудыг эргэн авчрах ба бага насныхаа дурсамжууд дээрээ суурилан Жижигхэн Эмэгтэйчүүд буюу Little Women гэдэг номоо бичих онгодыг хайрлана. Энэхүү ном нь редакцид таалагдан, хэвлэн нийтлэхээр болсныг Герман профессор Фредрик Жогийн гэрт өөрийн биеэр хүргэн ирдэг. Ийнхүү Жо болон Фредрик эргэн нийлдэг боловч эцсийн төгсгөл буюу гэрлэлтийн тухай тодорхойгүй уншигчдын шүүмжид үлдээдэнэ.
Уг ном анх гарсан даруйдаа уншигчдын зүрх сэтгэлийг татаж, маш гайхмаар амжилт авчирсан гэдэг. Үүний нэг шалтшаан нь тухай үед буюу 19-р зууны үед бие даасан хүсэлт тэмүүлэл бүхий Уламжлалт биш Эмэгтэйчүүдийн үлгэр жишээ уран зохиол маш хомс байсан байна. Бас нэг шалтгаан нь гэвэл Жижигхэн Эмэгтэйчүүд ном нь ялгаатай улс үндэстнүүдийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдийг уриалан дуудах, татах хүчтэй байжээ. Марчийн эгч дүүсээр дамжуулан тэдгээр эмэгтэйчүүд урьд нь байгаагүйгээр хүсэн мөрөөдөж, өөрсдийгөө тэдэнтэй холбох болсон байна.
Мөн Жогийн дүр нь Америкийн янз бүрийн давхаргын олон зуун залуу охидод гэрлэлт бол амьдралын ганц зорилго мөн үү гэдгийг дахин бодож үзэхэд хүргээд зогсохгүй кареер эмэгтэйчүүд, фиминистүүдийн эхэн үеийн дүр байсан гэж зарим шүүмжлэгчид үздэг.
Миний хувьд уг зохиолоор 20-р зууны эхэн үед үүссэн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн улс төрийн болон бусад эрх, санхүүгийн болон оюун санааны бие даасан байдал, хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч фиминистүүд, Women Suffragist-үүдийн дүр, моделийг хагас зууны өмнө төрүүлэн гаргачихсан шиг санагддаг.
Ингээд яриад байвал дуусах шинжгүй тул энэхүү бичлэгээ өөрийн дуртай нэгэн ишлэлээрөндөрлөе.
No comments:
Post a Comment