Monday, 9 December 2013

НАСА-н охидууд

Өнгөрсөн 9-р сард Насагийн 2013 оны сансрын нисгэгчдийн ангид элсэн суралцагчдийг нийтэд зарласан байна. Уг анги нь цаашид NASA-гийн 49 жинхэнэ сансрын нисгэгчдийн эгнээнд нэгдэн орох 8 сурагчаас бүрдэх юм. 

Тэрхүү 8 сурагчдын дөрөв нь Christina Hammock, Nicole Mann, Anne McClain, Jessica Meir нэртэй ЭМЭГТЭЙЧҮҮД.
 
nasa 380x237 Glass ceiling? What glass ceiling?


NASA-гийн зүгээс энэ дөрвөн эмэгтэйг ямар нэг хүйсийн квотыг дүүргэхээр сонгосонгүй. Тэд ердөө л энэ ажилд тохирох хамгийн шилдэгүүд байсан учир сонгосон юм. Энэ анги нь NASA-ийн үе үеийн сансрын нисгэгч сурагчдийн ангиудаас эмэгтэйчүүдийн эзлэх хувиараа тэргүүлсэн тохиолдол болжээ. 

Дээрх мэдээ магадгүй таныг дараах тоо баримтыг сонсох хүртэл тийм сонин санагдахгүй байх, юу гэвэл:
1) Бүхий л цаг үед нийт 534 хүн төрөлхтөн сансарт аялсанаас зөвхөн 57 нь эмэгтэй хүн байсан.
2) Эдгээр 4 эмэгтэй нь нийт өргөдөл өгсөн 6300 нэр дэвшигчээс шалгарч чадсан.

Шалгаруулах үйл явц нь төсөөлж буйгаар маш хүнд хэцүү байсан ба NASA-н хуудаснаас наад захын жишиг шаардлагыг харвал тэдний сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг нь сурагчдыг 25 метрийн урттай бассейныг сансрын нисгэгчийн хувцастай 3 удаа нааш цааш сэлэх чадвартай байхыг шаардсан байна. Үүнд бусад оюун чадавхийн болон биеийн шаардлагуудыг дурьдаагүй болно. Тэдгээр өндөр шаардлагуудын тухай хором ч болов мартаад энэхүү дөрвөн эмэгтэйн амжилтуудыг харцгаая.
  
sally Glass ceiling? What glass ceiling?

Сансарт ниссэн хамгийн анхны Америк бүсгүй. Тэрээр анх 1983 онд сансарт нисэхдээ 32 настай байжээ. 

Кристина нь инжинер ба физикийн бакалаврын зэрэгтэй ба цахилгааны инжинерээр магистрын зэрэгтэй. Тэрээр Антарктид зэрэг газарт судалгаа хийн өвлийг өнгөрөөж байсан нэгэн.

Николь нь механикийн инжинер зэрэгтэй бө АНУ-н Тэнгисийн флотын мэргэжлийн нисгэгч юм. Түүнчлэн тэрээр гайхалтай хөл бөмбөгч. 

Анне нь нисгэгч, тагнуулын оффицер, рагбигийн тоглогч, усанд шумбагч юм. Тэр мөн нийгмийн эрүүл мэнд болон олон улс судлалаар бакалаврын зэрэгтэй.  

Жессика нь биологи, сансар судлал, далайн биологиор бакалаврын зэрэгтэй. Мөн нисгэгч, ус ба мөсний шумбагч, Харвардын Анагаахын Ухааны сургуульд туслах профессор юм. 

Эдгээр бүсгүйчүүдийг гайхалтай гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Гэхдээ бид энэ бичлэгийг уншаад, ямар мундаг юм бэ гэж толгой дохиод өнгөрч болохгүй. Бид тэдний нэр алдрыг дэлхий даяар тараах хэрэгтэй. Бид тэдний амжилтыг бусад бүсгүйчүүдэд хүргэн, шагшин магтах хэрэгтэй. Учир нь бидний амьдарч буй энэ нийгэмд бид ухаалаг, гайхалтай эмэгтэйчүүдийг бахдан тэмдэглэх эсвэл хүндэтгэн баярлахад хангалттай цаг гаргадаггүй.
Бид цээжээр дор хаяж 100 эмэгтэй алдартнуудын нэр, тэдний хувийн амьдралын тухай нарийн ширийнийг хэлж чаддаг мөртлөө шинжлэх ухаан, анагаах эсвэл хүмүүнлэгийн салбарт дэлхийг өөрчлөх үйлсийг хийж буй бүсгүйчүүдийг нэрлэ гэвэл харин яах бол?

Бид "Хонгор минь, намайг дахиад нэг удаа .." дуу нь хит болж, үсээ хусуулж, 24 цагийн дотор гэрлэж, гэрлэлтээ цуцлуулсан Бритни Спирс, хувийн бичлэгээ интернэтэд тавьж олонд танигдсан Парис Хилтон зэргийг юунаас илүү мэдэх хирнээ эдгээр бүсгүйчүүд болон бусад үнэхээр чухал ажлуудыг хийж бүтээж яваа жинхэнэ эмэгтэйчүүдийг мэдэж, тэднээс үлгэр дуурайл авахад хир хүч хөдөлмөр, цаг зав зарцууладаг билээ.

Тиймээс би та бүхнийг эдгээр НАСА-н эрэлхэг, хүчирхэг эмэгтэйчүүдийг монголын олон охид бүсгүйчүүдэд таниулж түгээх, тэднээс үлгэр дууриал, урам зориг авахад нь тус нэмрээ оруулах үйлсэд уриалж байна.


Monday, 11 November 2013

Диснейн бяцхан гүнжийн оронд ЖИНХЭНЭ эмэгтэй шиг!

Фото зурагчин, ээж Jaime Moore өөрийн таван настай охин Эммагийн зургийг авах янз бүрийн бүтээлч санааг олохоор нилээд эрэл хайгуул хийсний эцэст тэдгээрийн ихэнх нь охидыг зөвхөн Диснэйн бяцхан гүнж шиг хувцаслах тухай байгааг олж мэдсэн байна. Тэрээр үүний оронд үлгэр дуурайл авч болох зарим нэг жинхэнэ эмэгтэйчүүдийн дүрээр охиноо хувцаслан зургийг нь авахаар шийдсэн ба доорхоос гайхалтай таван эмэгтэйн дүрээрх бяцхан охины зургуудыг олж харна уу. 


Susan B. Anthony

"Уламжлалт байдлыг март, өөрөөсөө илүү гарч буй чамайг дэлхий юу гэж бодохыг бүү анзаар, өөрийнхөө бодлыг дага, өөрийнхөө үгийг хэл, өөрийнхөөрөө ажилла, зөв буруугийн шүүлтийг өөрийн оюун ухаандаа даатга. Би түүхийг бичихээс илүүтэйгээр түүнийг бүтээсэн. Бүтэлгүйтэл бол боломжгүй зүйл"


 Coco Chanel

"Орлуулашгүй байхын тулд та үргэлж бусдаас ялгаатай байх ёстой. Амьдрал нь өөрийгөө олох тухай бус түүнийг бүтээхийн нэр юм. Эмэгтэй хүн зөвхөн хоёр зүйлийн тухай байх хэрэгтэй: Би хэн бэ? Би юу хүсэж байна?"



 

Amelia Earhart

 "Үе үе эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө эрчүүдийн хийдэгийг хийх хэрэгтэй- заримдаа бүр тэдний хийж байгаагүйг- ингэснээр өөрсдийгөө хүн болгож, магадгүй бусад эмэгтэйчүүдийг бодол санаа, үйл хөдлөлийн бие даасан байдал руу уриалан дуудна.


 

Helen Keller

"Өөдрөг бай. Өнөөдрийн бүтэлгүйтэлийн тухай бүү бод, харин маргааш ирэх амжилтийг бод. Өмнөө тависан зорилго чинь хэцүү байж болох ч түүнийхээ төлөө цөхрөлтгүй явбал амжилтанд хүрч, бэрхшээлийг давах явцаас баяр баяслыг олох болно. Ямар нэг сайхан зүйлийг олох гэж хийчээсэн хүчин чармайлт хэзээ ч алдагддаггүйг сана. Миний хийж буй зүйл тэнд байхгүй, тэр миний дотор буй "




 

Jane Goodall

"Миний гэр бүл маш хүчирхэг эмэгтэйчүүдтэй. Миний ээж хэзээ ч миний Африкийн тухай мөрөөдөл рүү хараад инээж байгаагүй, хэдийгээр бусад нь бүгд инээсэн ч, надад ямар мөнгө байгаагүй  учраас, Африк харанхуй тив байсан учраас, би эмэгтэй хүн учраас. Чиний хийдэг зүйл өөрчлөлтийг авчирдаг, тиймээс чи ямар өөрчлөлт хийхийг хүсч байгаагаа шийдэх хэрэгтэй."




Фото зурагчний охин, Emma.



“Барби хүүхэлдэй, диснэйн гүнжийг хэсэг ч гэсэн хойш нь тавиж охиддоо ЖИНХЭНЭ эмэгтэй байж чадахыг харуулцгаая”




Дээрхи бичлэгийг энэ хуудаснаас хөрвүүлсэн болно. Буруу зөрүү хөрвүүлсэн бол өршөөнө үү. 







Sunday, 10 November 2013

Little Women буюу Жижигхэн эмэгтэйчүүд by Louisa May Alcott

Бага байхдаа үзэж байсан болохоор ч тэр юмуу 1990-2000 оны кинонууд "миний фавирот мови листийн" ихэнхийг эзэлдэг. Нөгөө талаар үеийн кинонууд элдэв супер баатрууд,  компьютер график, уран зөгнөл фантизи, суперфишиал зүйлүүдээс илүүтэйгээр хүний харилцаа, мөн чанарыг илүү харуулсан юм шиг, Эрэлхэг зоригт, Чонотой бүжиглэгч, Сүнс, Сүүлчийн Мохикан, Ногоон Гэрэл, Шавшанкаас оргосон нь, Хөөрхөн хүүхэн, Төгөлдөр хуурч гээл.


Энэ дундаас миний сэтгэлд хамгийн гүн үлдсэн Жижигхэн Эмэгтэйчүүд буюу Little Women. Энэ киног анх бага, дунд ангидаа үзсэн шиг санаж байна. Дараа харахнээ 1994 онд анх Холливүүдэд нээлтээ хийж, алдарт Сузан Сарандон ээж Марме Марчийн дүрд, Винона Райдер нь гол дүр болох Жо Марчийн дүрд, хүн аалз киногоороо олонд танигдсан Кирстан Данст хамгийн бага дүү Эймигийн дүрд арван хоёр насандаа тоглож, домогт батмэн Кристиан Бэйл нь хөрш айлын хүү, Жогийн хамгийн дотно анд Лоригийн дүрд мөн л бага залуу насандаа тоглосон байх юм. Кино нь үндсэндээ Америкийн иргэний дайны болон дайны дараа үеийн ядуу, хомс үед Марчийн гэр бүлийнхэн болох өрх толгойлон үлдсэн ээж болон эгч дүү дөрвийн бага наснаас эхлэн залуу эмэгтэйчүүд болох хүртэлх  амьдрал замнал, гэр бүлийн нандин харилцаа, эгч дүүсийн хайрын тухай маш үзэсгэлэнтэйгээр гаргаж чадсан байдаг. 


Киноны эхлэл хэсэгт Марчийн эгч дүүс ээжийн хамтаар дахин нэг зул сарын баярыг аавгүйгээр, аливаа зүйлээр дутмаг угтан авч буйгаар гардаг бөгөөд  

"My sisters and I remember that winter as a coldest of our childhood. A temporary poverty had settled on our family some year before. The war had made fuel and lamp oil scarce. But the necessity is indeed a mother of invention. Somehow in that dark time, our family, the March family seemed to created its own light"  хэмээн гол дүр Жо Марчийн хүүрнэлээр эхэлнэ.

(Миний эгч дүүс болон миний бие тэр өвлийг бага насны маань хамгийн хүйтэн өвөл байснаар санаж байна. Түр зуурын ядуу байдал манай гэр бүлийг хэдэн жилийн өмнөөс бүрхэн авсан юм. Дайны улмаас түлш, дэнлүүний тос хүртэл хомс болсон байлаа. Гэсэн ч шаардлага нь үнэхээр бүтээлийн эх ундарга юм. Энэ харанхуй цаг үед яаж ийгээд бидний гэр бүл, Марчийн гэр бүл өөрийн гэсэн гэрлээ асаасан шиг байлаа) 

Энэ нь яагаад ч 1990-ээд онд юм хомс, амьдрал хэцүү байсан үеийн монголчуудын нийтлэг амьдрал, тэр тундаа миний өсөж төрсөн олон эгч дүүстэй гэр бүл, баяр ёслолыг хоол хүнсний материал ховор хомс ч ээж, эгч нар минь тортны крем, салатны майонезоо хүртэл гараараа хийж, юмхынг юм болгон дүү нар, хүүхдүүдээ баярлуулдаг байсныг санагдуулна.    

Киноны гол дүр болох Жозефин Марч буюу Жо нь айлын хоёр дахь том охин ба эгч дүү нараасаа хамгийн хурц зан характертай, хүсэл зорилготой нь ба уран зохиолыг шимтэн судалж, унших ба бичих аль алинд нь дуртай нэгэн юм. Тэрээр эгч дүүсдээ зориулж жүжиг бичин найруулж, түүнийгээ дээврийн жижигхэн өрөөндөө тавин тоглоцгоох бөгөөд энэхүү жижигхэн дээврийн өөрөөнд эгч дүү Марчийн Театрын Нийгэмлэгийн амьдрал өрнөдөг байлаа. Удалгүй энэ нийгэмлэгт хөрш айлын Лори хүү Жогийн тусламжтайгаар нэгдэн орсноор эгч дүү дөрөв болон ганцаардмал хөрш айлын хүү Лори төрсөн ах дүүс шиг ойртон нөхөрлөж эхэлнэ. Лори нь анх Жог харсан цагаасаа эхлэн хайрласан ба Харвардын их сургуулийг төгсөн ирээд Жод гэрлэх санал тавих боловч Жо олон жилийн өмч хөрөнгө өвлөж авах залуу Лоригийн энэхүү төгс гэрлэх саналаас татгалзана. Энэ үед нагац Марч нь Жогийн оронд бага дүү Эймиг Европ руу өөрийн хамтрагчаар сонгон авч явах болсон нь Жод маш хүнд цохилт болж ээждээ хандан цөхөрч, гомдсон байдлаар ингэж хэлдэг:

- "Мэдээж нагац Марч надаас Эймиг илүүд үзнэ. Би хөөрхөн биш, үргэлж буруу зүйлсийг хэлдэг, бас хамгийн төгс гэрлэх саналыг хүртэл цонхоор гаргаж хаядаг хүн. Би нэг л болдоггүй, түүнийгээ ч мэддэг. Бас өөрчлөгдөхийг хүсдэг, гэхдээ би чадахгүй нь. Би хаана ч таарч зохицохгүй, энэ гэрт байж ч тэсэхгүй нь. Уучлаарай ээжээ гэхдээ л би энд үлдэж чадахгүй нь" гэж уйлан хэлэхэд ээж нь хариуд:

- Охин минь, Чамд маш олон гайхалтай авьяасуудыг заяасан. Хэрхэн чи энгийн амьдралаар амьдрах билээ? Чи одоо гэрээсээ гарч өөрийн авьяасдаа тохирсон сайн замыг олоход бэлэн болжээ. Яв охин минь, Эрх Чөлөөгөө тунхагла! гэж хэлнэ.

Энэхүү урмын үгийг сонссон Жо Нью Иорк хотод очиж зохиолч болох замаа эхлүүлэх ба ээжийнхээ танил эмэгтэйн олон хүн холхисон буудалд зохиолоо бичин амьдрах болно. Тэнд Жо өөрөөсөө нилээн ахимаг насны, даруу төлөв Герман профессор Фредриктэй учирч романтик харилцааг үүсгэнэ. Энэ хугацаанд Жо Фредрикийн хүрээний найзууд, редакторуудтай танилцаж, зохиолоо танилцуулахаар болох бөгөөд редакцид явуулахаас өмнө профессор Фредрик нь Жод зохиолын тухай өөрийн хувийн бодолоо хэлж, амьдралаас, зүрхнээсээ бичихийг зөвлөснөөр тэдний хоорондын харилцаа муудна. Энэ үед Жод дүү Бетийн бие эрс муудсан тухай захидал гэрээс нь ирснээр Жо Нью Иоркийг яаралтай орхин явна.

Хэдэн жилийн өмнө Герман гэр бүлд хүнс хүргэхээр очоод улаан бурхан өвчин тусаж, бие үүрд доройтсон сайхан сэтгэлт Бетийн бие Жог гэртээ ирэхэд маш их муудсан байлаа. Бет болон Жо хоёр бусдаасаа илүү ойр дотно холбоотой бөгөөд Бет Жог ирэхийг л хүлээж байсан мэт түүнийг ирснээс удалгүй тэнгэрт халина. Хайрт дүүгээ алдсан Жогийн сэтгэл зүрх ихээр шаналж, түүний эд зүйлсийг хураан янзалж байхдаа дээврийн өрөөнд хураасан хүүхэд насны эд зүйлс, Театрын холбоо, жүжиг тавиж тоглож байсан үеийн ханы цаас, захиануудаа олно. Энэ нь түүнд бага насных нь гэгээн дурсамжуудыг эргэн авчрах ба  бага насныхаа дурсамжууд дээрээ суурилан Жижигхэн Эмэгтэйчүүд буюу Little Women гэдэг номоо бичих онгодыг хайрлана. Энэхүү ном нь редакцид таалагдан, хэвлэн нийтлэхээр болсныг Герман профессор Фредрик Жогийн гэрт өөрийн биеэр хүргэн ирдэг. Ийнхүү Жо болон Фредрик эргэн нийлдэг боловч эцсийн төгсгөл буюу гэрлэлтийн тухай тодорхойгүй уншигчдын шүүмжид үлдээдэнэ.

Уг ном анх гарсан даруйдаа уншигчдын зүрх сэтгэлийг татаж, маш гайхмаар амжилт авчирсан гэдэг. Үүний нэг шалтшаан нь тухай үед буюу 19-р зууны үед бие даасан хүсэлт тэмүүлэл бүхий Уламжлалт биш Эмэгтэйчүүдийн үлгэр жишээ уран зохиол маш хомс байсан байна. Бас нэг шалтгаан нь гэвэл Жижигхэн Эмэгтэйчүүд ном нь ялгаатай улс үндэстнүүдийн янз бүрийн давхаргын эмэгтэйчүүдийг уриалан дуудах, татах хүчтэй байжээ. Марчийн эгч дүүсээр дамжуулан тэдгээр эмэгтэйчүүд урьд нь байгаагүйгээр хүсэн мөрөөдөж, өөрсдийгөө тэдэнтэй холбох болсон байна.

Мөн Жогийн дүр нь Америкийн янз бүрийн давхаргын олон зуун залуу охидод гэрлэлт бол амьдралын ганц зорилго мөн үү гэдгийг дахин бодож үзэхэд хүргээд зогсохгүй кареер эмэгтэйчүүд, фиминистүүдийн эхэн үеийн дүр байсан гэж зарим шүүмжлэгчид үздэг.

Миний хувьд уг зохиолоор 20-р зууны эхэн үед үүссэн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн улс төрийн болон бусад эрх, санхүүгийн болон оюун санааны бие даасан байдал,  хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч фиминистүүд, Women Suffragist-үүдийн дүр, моделийг хагас зууны өмнө төрүүлэн гаргачихсан шиг санагддаг.

Ингээд яриад байвал дуусах шинжгүй тул энэхүү бичлэгээ өөрийн дуртай нэгэн ишлэлээрөндөрлөе.

“If you feel your value lies in being merely decorative, I fear that someday you might find yourself believing that’s all that you really are. Time erodes all such beauty, but what it cannot diminish is the wonderful workings of your mind: Your humor, your kindness, and your moral courage. These are the things I cherish so in you. I so wish I could give my girls a more just world. But I know you’ll make it a better place." -- Marmee, Little Women”